Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, нийтээр дагаж мөрдөгдсөнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн прокурорын газар “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд” сэдэвт сургалтыг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулжээ.
Сургалтыг тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Ширэндэв удирдан явуулж дээрх хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг заалт нэг бүрчлэн танилцуулж, хууль хэрэглэхэд анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцсан байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба