БНМАУ-ЫН ПРОКУРОР НЭРЭНХҮҮГИЙН БОРХҮҮ /1937/

A- A A+
БНМАУ-ЫН ПРОКУРОР  НЭРЭНХҮҮГИЙН БОРХҮҮ /1937/

/Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулав. Цуврал-7/

Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжил дэвшлийн төлөө, хүний эрхийг дээдлэн, шударга ёсыг хамгаалахын төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн үе үеийн Ерөнхий прокуроруудыг цувралаар танилцуулж байна. 

Нэрэнхүүгийн Борхүү Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт 1905 онд төржээ. 1926 оноос Дотоод яаманд сургагч бага дарга, хязгаарын комендат, бичээч, төлөөлөгч, тасгийн дарга, Намын товчооны дарга зэрэг ажлууд хийж байжээ.

ЗХУ-д 1936 онд Цэргийн сургуульд суралцсан байна. Н.Борхүү нь Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1937 оны 10 дугаар сарын 7-ны 56 дугаар тогтоолоор Улсын прокуророор томилогдож байжээ.

Эх сурвалж: “Монгол Улсын прокурорын байгууллагын түүхэн замнал” ном. УБ 2010 он. 55-р тал