Увс аймгийн прокурорын газар энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нийт прокурор, ажилтнуудад сургалт явуулжээ.
Улмаар иргэний эрх, үүргээ биелүүлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүд болон бусад хүмүүст хуулийн талаар мэдээлэл өгөхөөр болж, мөн аймгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар судалгаа хийж, аймгийнхаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулга хүргүүлсэн байна.
Түүнчлэн аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Галбадрах гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл бичихэд анхаарах асуудлын талаар мэдээлэл хийжээ.
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба