Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр шинэ төрлийн коронавирусын /Covid-2019/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төвөөс тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хааж, пост ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Шивээ-Овоо, Сүмбэр, Баянтал сумын пост дээр ажиллаж байгаа эмнэлэг, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нарт халуун хоол, аарцаар үйлчилжээ.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба