Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын судалгааг 2018, 2019 оны байдлаар гаргаж, улмаар аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа Цэргийн штаб, Санхүү, төрийн сангийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудыг сонгон шалгасан байна.
Шалгалтын дүнг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй Засаг даргын Тамгын газрын харьяа Цэргийн штабын эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулах, мөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн холбогдох албан тушаалтанд улсын байцаагчийн эрх олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба