Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогч шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг шуурхай авах, тухайн шүүх хуралдаанд хүлээлт үүсгэхгүйгээр оролцох, мөн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг давхацуулахгүйгээр ажиллах нөхцлийг бүрдүүлж, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор http://www.livecourt.mn сайтыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ашиглалтанд оруулсан байна.
Дээрх сайтыг prokuror.mn цахим хуудсанд холбоос үүсгэн байршуулсан тул та бүхэн өдөр тутмын албан ажилдаа хэрэглэж байна уу.
УЕПГ-ЫН ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ ХЭЛТЭС
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба