“ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЛЭЭ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЧЭЭ

A- A A+
“ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЛЭЭ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЧЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабат “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ” номыг нийт хуульчдад зориулан эмхэтгэн гаргажээ. Уг эмхэтгэлд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, тус хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлт, хуульчилсан нэр томьёоны тайлбар толь зэргийг багтаасан байна. Мөн Хяналтын шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан хууль зүйн дүгнэлтүүдээс холбогдох хуулийн зүйл, хэсгийн доор тусган оруулсан нь онцлог болжээ. 

Энэхүү ном нь хяналтын прокурор Ц.Гантулгабатын хоёр дахь бүтээл бөгөөд тэрээр 2018 онд “Хуульчилсан нэр томьёоны толь” номыг гаргаж байсан юм. 

“Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ” эмхэтгэлийг Монголын криминологичдын холбооны байранд худалдаалж байна. Утас: 9909-9271, 8809-0656