Увс аймгийн прокурорын газраас прокурорын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоог сайжруулах зорилгоор тус аймаг дахь төрийн байгууллагуудын удирдах ажилтнуудтай 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр уулзалт зохион байгуулжээ.
Прокурорын тухай хууль
20 дугаар зүйл. Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах
20.1. Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.
Уулзалтанд Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч болон аймаг дахь Төрийн аудитын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүүгийн хяналт, шалгалт дотоод аудитын албаны удирдах албан тушаалтнууд оролцож, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба