Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас зөрчлийн гомдол, мэдээлэл, хэргийг шуурхай, богино хугацаанд шийдвэрлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилгоор тус дүүргийн Цагдаагийн газартай хамтран “Зөрчил-Шийдвэрлэлт-Эрчимжүүлэлт” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, дүнгээ гаргажээ.
Уг аяны хүрээнд 2019 оны үлдэгдэл зөрчлийн хэргээс 96 хувь нь шийдвэрлэгдсэн бол энэ онд шинээр бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 83,5, зөрчлийн хэргийн 82,9 хувь нь шийдвэрлэгдэж, нийт дүнгээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Золзаяа, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгарсан байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба