Улсын Ерөнхий Прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Прокурорын байгууллагаас 2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат нар хяналтын ажлын чиглэл тус бүрээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Цаашид прокурорын байгууллагаас улирал бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүр хэвлэлийн бага хурал зарлаж, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэл өгч ажиллах юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба