ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

Ховд аймгийн Прокурорын газар 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр аймаг дахь сум дундын Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчидтэй хамтарсан зөвлөгөөн хийжээ.

Зөвлөгөөнөөр аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Цогтбадрах “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт”, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ “Прокурор төрд учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах асуудал”, мөн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс анхаарвал зохих асуудал” гэсэн сэдвээр тус тус мэдээлэл хийж, харилцан санал солилцсон байна.

 

ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР