Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга болон хэлтэс, тасгийн дарга, мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, ахлах прокурорууд болон Цагдаагийн хэлтсийн дарга нар 2019 онд хяналтын ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, Прокурорын байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийх ажил, гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар тус тус мэдээлэл хийжээ.
Түүнчлэн прокурор, мөрдөгчид хууль хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг тооцож ажиллахаар болсон байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба