ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хан-Уул дүүргийн Прокурорын газар хяналтын харьяа дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтсээс бусад зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудтай 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр дээрх албан тушаалтнуудад шинэчлэн найруулсан Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлт, дүүргийн прокурорын газраас энэ онд хяналтын ажлын чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажил, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хууль хэрэгжүүлж байгаа байдал, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож, шийдвэрлэх арга замыг хэлэлцжээ. 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР