Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас хяналтын харьяа сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр сургалт зохион байгуулсан байна.
Мөн сургалтын үеэр тус прокурорын газрын энэ оны 1 дүгээр улиралд хийсэн ажил, цаашид баримтлах бодлого чиглэлийг танилцуулан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад анхаарах асуудлаар үүрэг, даалгавар өгчээ.
ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ
СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба