ШШГГ-ЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШШГГ-ЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид “Ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтооход анхаарах асуудал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд” сэдвээр 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сургалт зохион байгуулжээ.

Сургалтанд хорих ангийн нийгэм сэтгэл зүйн нэгж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч болон харуул хамгаалалтын ажилтнууд хамрагдсан байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР