ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ

A- A A+
ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан ахлах прокурор Ч.Энхжаргал, Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшин нар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр хорих ангийн удирдлага, холбогдох ажилтнуудад Улсын Ерөнхий Прокурорын газрын болон аймгийн прокурорын газраас 2020 онд дэвшүүлсэн зорилт, бодлого чиглэл, “Прокурор-90” нэгдсэн аяны хүрээнд зохион байгуулж байгаа “Хохирол төлөлт” арга хэмжээний талаар тус тус танилцуулсан байна.

Мөн хоригдлын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс олголт, суутгал хийж байгаа байдлыг шалган, алба хаагчдад үүрэг, чиглэл өгсөн бол бусдад төлөх хохирол, төлбөртэй зарим хоригдлуудтай биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллажээ. 

 

ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР