УДААН ХУГАЦААНД ШАЛГАГДАЖ БАЙГАА ХЭРГҮҮДИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

A- A A+
УДААН ХУГАЦААНД ШАЛГАГДАЖ БАЙГАА ХЭРГҮҮДИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Прокурор-90” нэгдсэн аяны хүрээнд болон зөрчлийн хэрэг бүртгэлт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвөлгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр харьяа сумдын эрүүгийн нөхцөл байдал, прокурорын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийн, удаан хугацаанд шалгагдаж байгаа зөрчлийн болон эрүүгийн хэргүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж, шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн байна.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ

  СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР