БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас тус аймагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг оролцуулан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Ойн газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар ус нуурын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны дарга, мэргэжилтнүүд оролцсон байна.

Энэхүү уулзалтыг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулсан бөгөөд 2018, 2019 он болон энэ оны 1 дүгээр улиралд үйлдэгдсэн дээрх төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдалд үндэслэн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцжээ.

ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР