Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийнхаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, төрд учирсан хохирол, төлбөр барагдуулах ажлыг эрчимжүүлэх 2 сарын хугацаатай аян зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Тус аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд явц байдал, үр дүнгийн талаар сар бүр мэдээлэл солилцож ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба