ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД МОД ТАРИЛАА

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД МОД ТАРИЛАА

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригт Бүх нийтийн мод тарих өдөр тохиодог. Өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газрынхан мод тарих өдөрт байгууллагаараа оролцсон байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд дүүргийнхээ 120 мянгатад байрлах жишиг цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан бөгөөд энэ нь Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Прокурор 90” нэгдсэн аяны хүрээнд хийж буй нэг ажил юм.