Увс аймгийн прокурорын газар нь Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулан, нийгмийн хариуцлагын хүрээнд “90 мод тарих” ажлыг зохион байгууллаа. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр байгууллага хамт олноороо аймгийнхаа ногоон бүсэд ерэн мод тарьжээ.
Мөн тус прокурорын газраас санаачлан хүрээлэн байгаа орчины эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран “Эко орчин бидний гарт” уриатай “Байгалиа хамгаалья” аяныг өрнүүлж эхлүүлээд байна.
БАЙГАЛИА ХАМГААЛЬЯ АЯНД БИД НЭГДЛЭЭ ТА Ч БАС НЭГДЭЭРЭЙ
“ЭКО ОРЧИН БИДНИЙ ГАРТ”
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба