ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Багануур дүүргийн прокурорын газар нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа мэргэжлийн байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх нөлөөллийн арга хэмжээнд оролцлоо. Дөрөв хоногийн хугацаанд үргэлжилсэн тус арга хэмжээний хүрээнд иргэдийг зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход оролцох оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн талаар яриа таниулга хийсэн байна.

Мөн уг арга хэмжээний хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудаас зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжуулж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсанаас гадна хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, архины хор уршгийн талаар мэдээлэл хүргэжээ.