ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас санаачлан аймгийнхаа “Арвайхээр цэцэрлэгжилт”, “Арвайхээр хотын нийтийн тээвэр, гэрэлтүүлэг” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон “Арвайхээр” тохижилт үйлчилгээний газрын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үр дүнд тус прокурорын газар нь гудамж, талбайн хашаа, хайс, гэрэлтүүлэг, мод, бут, автобусны зогсоол зэргийг устгасан, гэмтээсэн тохиолдолд буруутай хүмүүсээс нь хохирлыг барагдуулж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дээрх байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон байна.