БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Энэ оны 2 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд Л гэгч нь хамт амьдардаг төрсөн эгчийнхээ 3 настай хүүхдэд сэтгэл санааны дарамт үзүүлэх, удаа дараа зодох зэргээр байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг гарсан.

Төв аймгийн прокурорын газраас иргэн Л-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхээс хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн бөгөөд Л-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.

Хохирогчийн ээж нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхдээ хүчирхийллээс хамгаалах боломжгүй байсан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон ажээ.