Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын албанаас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил тэр дундаа хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлуудаар албан хэрэгцээнд зориулсан гарын авлага бэлтгэн гаргажээ.
Энэхүү гарын авлагад дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалгах ажиллагаа, арга зүйн онцлог, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх талаар болон урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд зэрэг холбогдох олон асуудлуудыг тусгаснаараа онцлог болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба