Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророос энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байрны төлөөлөгч, ээлжийн дарга, харуул хамгаалалтын нийт албан хаагчдад “Эрүүдэн шүүлтээс ангид байх эрх, эрүү шүүлтийг ямар ч нөхцөлд хориглох нь” сэдвийн хүрээнд сургалт хийжээ
Мөн хорих анги, байрны харуул хамгаалалтын явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлын талаар харилцан санал солилцож, өдөр тутмын үйл ажиллагаандаа хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг, даалгавар өгчээ. Сургалтад хорих анги болон цагдан хорих байрны нийт алба хаагчид хамрагдаж, санал хүсэлтээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн хяналтын харьяа Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн байранд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчдыг “Эрүү шүүлт”-ээс ангид байх эрхийг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор санал хүсэлтийн хайрцаг, санамжийг байршуулж, гомдол, хүсэлтийг шалгаж, шийдвэрлэж байхаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба