ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХЭЭС ЗАЙЛСХИЙСЭН ИРГЭДИЙГ ОЛЖ ТОГТООХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

A- A A+
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХЭЭС ЗАЙЛСХИЙСЭН ИРГЭДИЙГ ОЛЖ ТОГТООХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр хэрхэн ажиллах асуудлаар мэдээлэл солилцжээ.

Тус уулзалтын үр дүнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг сайжруулж, шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийж буй иргэдийг олж тогтоон, төрд учирсан хохирол, төлбөрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар болсон байна.