Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь “Прокурор оролцох боломжтой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар танилцуулсан зурагт хуудас гаргажээ. Тус зурагт хуудсыг төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцоог сурталчлан таниулах зорилгоор гаргасан бөгөөд дүүргийнхээ төрийн байгууллагууд болон цагдаагийн хэлстүүдийн мэдээлэл, лавлагааны цэгээр дамжуулан иргэдэд тараасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба