Багануур дүүргийн прокурорын газраас харьяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулсан байна. Сургалтаар Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн талаар болон нийтийн албан тушаалтны хуулиар хориглосон, хязгаарласан үйл ажиллагаа, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн албан хаагчийн оролцох оролцоо, авлига, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хэрхэн мэдээлэх талаар мэдээлэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба