ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар тус дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой талаар Засаг дарга нарт мэдээлэл өгч, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, гэрэлтүүлэг, эд хөрөнгийг  эвдэж сүйтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн хохирлыг төлүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцсон байна.

Хороодын Засаг дарга нараас Сүхбаатар дүүргийн прокурорын газрын санал, санаачилгыг дэмжиж, прокурорын байгууллагатай тогтмол мэдээлэл солилцон, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.