ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн хууль хяналтын байгууллагуудтай  хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус аймаг дахь Цагдаагийн газрын нийт мөрдөгчид, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид болон Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорууд оролцсон байна.

Зөвлөгөөнөөр эрүүгийн хэргүүдийн явц байдал, шийдвэрлэлтийн талаар хэлэлцэж, шинээр томилогдсон хяналтын прокурор болон мөрдөгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй алдаа зөрчлийг арилгах, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт зохион байгуулжээ.