Дундговь аймгийн прокурорын газраас “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс, Автотээврийн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Монгол банк, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Байгаль орчин, аялал жуучлалын газар зэрэг хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 16 байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон байна.
Тус прокурорын газраас 2020 оны 1 дүгээр улиралд эрх бүхий байгууллагуудын явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, албан тушаалтны гаргасан шийдвэр болон прокурор, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байдлын талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгчээ.
Зөвлөгөөнөөс байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар 8 заалт бүхий шийдвэр гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба