Аймаг, нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга нар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 5 хоногийн 40 цагийн сургалтад хамрагдаж байна. Сургалт өнөөдөр /2020.6.15/ Сүхбаатар дүүргийн прокурорын газарт эхэллээ. Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, хөдөлмөрийн эрүүл ахуй, эрсдэлийн менежмент, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, галын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо зэрэг хичээлүүдийг үзэж, судлах юм. Сургалтыг “Баян хүрээ” хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт судалгааны төвийн захирал Х.Баянхангай удирдан явуулж байгаа бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба