СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОР ГАЗАР ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВИДЕО ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОР ГАЗАР ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВИДЕО ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус  аймгийн “Сэлэнгэ-цахим телевиз”-тэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр видео хичээл бэлтгэн, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдэд хүргүүлэхээр болжээ.

Тус прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор А.Ариунзаяа “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Гэр бүл-харилцаа” сэдвээр тус тус сургалтын материал боловсруулсан байна. Цаашид  зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар видео хичээл цувралаар хийхээр төлөвлөжээ.