Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорууд болон хяналтын харьяа хорих ангийн дарга нарын хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Нийслэлийн хэмжээн дэх хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн хүмүүсийн ялын биелэлт, хорих ангиудад хийсэн шалгалт, судалгаа, танилцах ажиллагааны явцад илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор үүрэг, чиглэл өгсөн байна.
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТЭС
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба