Өвөрхангай аймгийн прокурорын газар тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зөвлөгөөн зохион байгууллаа.
Хамтарсан зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр энэ оны эхний хагас жилд зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Прокурор-90” аяны хүрээнд хийсэн ажлаа дүгнэсэн байна.
Мөн үеэр ахлах прокурор Ч.Энхжаргал ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр анхаарах асуудлаар мэдээлэл хийж, “Хорих байгууллага ба хүний эрх”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
“Прокурор-90” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаас зайлсхийсэн 5 хүнийг олж тогтоосон бол нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн 5 ялтны ялыг хорих ялаар солиулсан байна.
Түүнчлэн “Хохирол төлөлт” нэгдсэн арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран зохион байгуулснаар хоригдлын бусдад учруулсан хохирол төлбөрийн төлөлт нэмэгдсэн үр дүн гарчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба