ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр хийсэн ажлын үзүүлэлт, цаашид сайжруулах, хэрэгжүүлбэл зохих асуудлаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас зөвлөгөөн зохион байгуулав. 

Тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнууд зөвлөгөөнд оролцсон бөгөөд тодорхой асуудлуудаар хамтарсан шийдвэр гаргаж, үр дүнг нь тооцож ажиллахаар болсон байна.