УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий Прокурорын газраас өнөөдөр /2020.07.08/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог “Сонгуулийн хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн талаар”, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт  тавих чиглэлээр хийсэн ажлын талаар”, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга  Д.Булганцэцэг “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын талаар”, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр “Ял эдлүүлэх, баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах чиглэлээр хийсэн ажлын талаар”, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат тус прокурорын газраас хяналт  тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар тус тус мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийсэн юм.