НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУД ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН  ГАЗРУУД  ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

Нийслэл, дүүргийн прокурорын газрууд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тайлангийн хурлаа хийлээ. Хурлаар энэ оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэн хэлэлцэж,  идэвх, санаачилга гарган бусдыгаа тэргүүлэн ажилласан Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн прокурорын газруудыг шагнаж, урамшууллаа. 

Мөн туслах ажилтнуудын дунд зохион байгуулсан “Прокурорын эрх зүйн хэлбэрийн төслийг хэн сайн үйлдэх вэ?” тэмцээнд тэргүүлсэн Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан Д.Цэцэг-Эрдэнэ, дэд байранд орсон Баянзүрх дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Л.Наранхүү, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Ч.Батчимэг нарт шагнал гардуулсан байна.