Дундговь аймгийн Прокурорын газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж. Нямаа нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, өсвөр насны охидын хөгжил, боловсролд зориулсан хууль, эрх зүйн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Гэрээний хүрээнд Дундговь аймгийн прокурорын газраас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” сэдэвт сургалтыг өсвөр насны охидын хөгжил, боловсролд зориулсан “Нарны охид төсөл” танхимд эхлүүлж, 10-13 насны 30 охидын санал, хүсэлтийг сонсож, асуусан асуултад хариулж, харилцан ярилцаж сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба