Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг Төрийн албан хаагчдыг Япон улсын их дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа.
Тус хөтөлбөр нь 2020 оны 8-р сарын 31-ний өдрөөс докторын 5 дахь элсэлтээ, мөн магистрын 20 дахь элсэлтээ зарласан бөгөөд Япон улсад суралцах хүсэлтэй төрийн жинхэнэ албан хаагчид хамрагдах боломжтой юм.
JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу цахимаар зохион байгуулна.
2020 оны 9 дүгээр сарын 14 18:30-20:00 цагт
2020 оны 9 дүгээр сарын 19 11:00-12:30 цагт
2020 оны 9 дүгээр сарын 26-ны 11:00-12:30
2020 оны 10 дугаар сарын 02 18:30-20:00 цагт
Дэлгэрэнгүй мэдээллийг JICE JDS Монгол дахь төслийн оффисын утсаар /327052, 326815/ болон https://jds-scholarship.org/country/mongolia/index.html цахим хуудаснаас авах боломжтой.
Хөтөлбөрийн бүртгэл болон тавигдах шаардлагыг хавсралтаас үзнэ үү.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба