Ховд аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтад тус аймгийн “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Баруун бүсийн төв Онцгой байдлын газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн албан хаагчид хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба