Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, анхаарах асуудал, анхан болон давж заалдах шатны шүүхээс прокурорт буцаасан хэргийн үндэслэл, шалтгаан нөхцөл зэрэг асуудлыг хэлэлцэж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг тооцож ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба