Тээврийн прокурорын газар нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 422 дугаартай тогтоолоор мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Улаанбаатар Төмөр замын газрын дэргэдэх Прокурорын газар” гэж байгуулагдсанаас хойш 65 жилийн ойтойгоо золгож байна.
Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханаас Тээврийн прокурорын газрын үе үеийн ахмад ажилтнууд, өнөөгийн прокурор, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Тамгын хэлтсийн дарга Ш.Эрдэнэбилэг нар 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус прокурорын газарт гардуулан өгөв.
Мөн Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үйлст олон жил идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа тус прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Х.Батчимэг, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Ч.Энхтуяа, хяналтын прокурор О.Баасанхүү нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүндэт тэмдэг”-ээр шагнасныг уг арга хэмжээний үеэр гардууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба