СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРОО, ЖАРГАЛАНТ ТОСГОНЫ НУТАГ ДЭВСГЭРТ АЖИЛЛАА

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРОО, ЖАРГАЛАНТ ТОСГОНЫ НУТАГ ДЭВСГЭРТ АЖИЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас харьяа дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 15-ны өдрүүдэд тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллажээ.

Тус дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон нь Улаанбаатар хотоос 57 км зайтай оршдог, 84706 га нутаг дэвсгэртэй, 1870 өрх, 6245 хүн амтай, Сонгинохайрхан дүүргийн нийт газар нутгийн 70 орчим хувийг эзэлдэг онцлогтой.

Газар нутгийн онцлог болон бусад шалтгааны улмаас Цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгөх боломжгүй байсан 140 гаруй хэрэг бүртгэлтийн хэргийн гэрч, хохирогчийн байгаа газарт очиж мэдүүлэг авах, таньж олуулах зэрэг ажиллагааг дээрх ажлын хүрээнд хийсэн байна.

Мөн 200 орчим иргэдтэй уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэмэл материалыг тараан, яриа таниулга хийжээ.