Дорнод аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын нийт албан тушаалтнуудыг хамруулан “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр хугацаа сунган шалгагдаж буй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг хэлэлцэж, аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгдөх заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлж, удааширч байгаа хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг өгсөн байна.
Түүнчлэн хэрэг бүртгэлтийн хэргийн холбогдогчийг илрүүлэх, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Намрын өнгө” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, үр дүнг нэгтэн дүгнэх шийдвэрийг гаргажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба