Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Олон Улсын Хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/ “Монгол Улсад Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” чиглэлээр 2020-2022 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Дээрх үйл ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших, Олон Улсын Хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Tara Neal, төслийн зохицуулагч А.Жаргалан болон бусад төлөөлөгчид оролцов.
Олон Улсын Хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/ нь Монгол Улсын прокурорын байгууллагатай “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх” чиглэлээр 2016-2019 онд хамтран ажиллаж байсан юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба