Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шинээр томилогдсон прокурор, туслах ажилтнуудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэтгэлцэх ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор практик сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд прокурор, туслах ажилтнууд тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн “Хүнийг алах” гэмт хэргийн нээлттэй шүүх хуралдаанд суун, хурлын дэг, шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцэж байгаа байдалтай танилцаж, дараа нь улсын яллагч шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралдаанд оролцоход анхаарах асуудал, хэргийн зүйлчлэлийн талаар хэлэлцүүлэг хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба