МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Архангай аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймаг дахь Цагдаагийн газартай хамтран “Мал хулгайлах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус аймгийн Цэнхэр суманд 2020 оны 9 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Цэцэрлэг, Цэнхэр, Буйлан, Алтан-Овоо, Тамир багийн 300 орчим иргэдэд энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл хийж, гарын авлага, материал тараан, санал, хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэсэн байна.