ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагтай хамтран Улсын Ерөнхий прокурорын 2020 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт аймгийн ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, хяналтын прокурор Б.Ботакөз нар илтгэлж тавьж, мөрдөгч нартай санал  солилцсон байна.